Улаанбаатар 28 хэм дулаан
2024/07/17
2024 оны 07-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.