2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдсэн байна.

Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.

Ирэх хичээлийн жил III улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.

Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.