Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай авлигын хэргээр байцаалт өгчээ
2024/07/24
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хиг Сөүл хотын прокуророос авлигын хэрэгт холбогдуулан шалгажээ. Түүнийг солонгос гаралтай америк номлогчоос 2150 орчим ам.долларын үнэ бүхий брэндийн цүнхийг хууль бусаар буюу авилгаар авсан хэрэгт сэжиглэж байгаа юм.
Түүний холбогдоод буй дээрх хэрэг нь 2022 оны есдүгээр сард болсон ба энэ оны тавдугаар сард ерөнхийлөөч Юн Сук Ёол эхнэрийнхээ хайхрамжгүй үйлдэлд албан ёсоор уучлал гуйсан билээ.
Түүнчлэн тэргүүн хатагтайтай холбоотой авлигын хэрэг нь ард олны эргэлзээг төрүүлж Юн Сук Ёолын засаглалын эрчийг сулруулах нэг шалтгаан гэж шинжээчид үзэж буй юм байна. Сөрөг хүчний зүгээс мөн энэ асуудал хатуу байр суурьтай байр тусгай өмгөөлөгчөөр нарийвчилсан байцаалт явуулахыг шаарджээ. Сөүлийн төвийн бүсийн прокурорын албаны мэдээлснээрээ өнгөрсөн бямба гарагт тэргүүн хатагтайг 12 орчим цагийн турш үргэлжилсэн нүүр тулсан байцаалтаар шалгасан байна. Өмнөд Солонгосын төрийн албан хаагчид болон гэр бүлийн гишүүд бусдаас 750 ам.доллароос дээш үнэ бүхий эд зүйлс бэлэг болгон авахыг хориглосон байдаг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/07/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh