Манай улсад 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцастай болсон. Ингэснээр сурагчдад хувцаслах соёлыг төлөвшүүлэх, суралцагчдын амьдралын түвшин, хот хөдөө, сургууль хоорондын ялгааг арилгах, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, стандартын дүрэмт хувцсаар хангах, ноос агуулсан даавуун материалтай, дотоодын оёдлын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцастай болох өөрчлөлтүүд гарчээ.

  1. "Бүтээлч үйл"
  2. "Шилмэл загвар"
  3. "Өүлэнменч"
  4. "Торгон хийц"
  5. "Төмөр трейд"
  6. "Эрдсүлж"
  7. "Шүтэн уул" ХХК гэсэн долоон компани сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж буй.

Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ "Үндэсний дээрх үйлдвэрүүд кластерын схемийн дагуу хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр сурагчийн дүрэмт хувцсыг хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Сурагчийн дүрэмт хувцасны MNS6814:2019 стандартад нийцээгүй, импортын бүтээгдэхүүнээс татгалзаарай" гэв.