24-45 насны гурван хүн Хөвсгөл нууранд сэлэх гэж ороод живж амиа алджээ
2024/07/25
Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас гурван иргэн сэлэх гэж ороод живж амиа алджээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газарт Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан барсан байжээ. Цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар усны ослын 5 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн амиа алджээ.
Иймд гол нуурын эрэг дагуу амарч зугаалж байхдаа хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах, хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Зочин · 2024/07/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/25
BOOWN80955877XXI
Зочин · 2024/07/25
Хөвсгөл сэлдэг нуур бишээ
Зочин · 2024/07/25
Живэх гэж орцгоосон бна ядаж хөгшин нь болиулдаг бай л даа
Зочин · 2024/07/25
XUCHINDUULI80955877
Зочин · 2024/07/25
XUSNG ERD DOODXN80955877
Зочин · 2024/07/25
DYYDLGR80955877
Зочин · 2024/07/25
SHAAX ERD80955877UILCHLD
Зочин · 2024/07/25
SEKSXI80955877AXN XUSNEER