461-р ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хүргэгдэн ирээд 23-нд нас барсан 21 настай иргэн О-гийн гэр бүлийнхэн мэдээлэл хийж, талийгаачийг БГД-ийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн найман төлөөлөгч эрүүдэн шүүсэн өгүүлсэн билээ.

 

Энэ тухай УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа Нара: "Ёстой арай арай…

 

Цагдаагийн бүтцийн өөрчлөлт хийж хариуцлага, ажил үүргийн цар хүрээг хатуу хязгаартай тогтоож өгөхгүй бол хэрээс хэтэрлээ!

 

Цагдаа нар нь бүлэглээд 13-н настай охиныг гэртээ байлгаж байгаад хүссэн цагтаа хүчирхийлээд л, хүссэнээ хүссэн үедээ хорьж яргалж байдаг улс..." гэжээ.