Хууль зүйн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-ын ар гэрийн төлөөлөлтэй уулзжээ
2024/07/26
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй 2024 оны 07 дугаар сарын 25-ны орой Хууль зүй, дотоод хэргийн яаманд уулзлаа.
Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, бусад холбогдох газрын албан хаагчид болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амар нарын холбогдох албаны төлөөлөл оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, тэдний санал гомдлыг сонсож, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг, чиглэл өгөв.
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын холбогдсон хэргийг хараат бусаар шалгах прокурорын дэргэдэх “Мөрдөн байцаах алба” байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллана.
Тус уулзалт нь нэг удаагийн гал унтрааж буй арга хэмжээ бус цаашид энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ар гэрийнхэнтэй нь өмгөөлөгчөөр дамжуулан байнга холбоотой ажиллахаа сайд О.Алтангэрэл илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудаас томилсон Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр буруутай нь тогтоогдсон этгээд, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.
Зочин · 2024/07/27
SAWI80955877
Зочин · 2024/07/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/26
DYGAARAZARI80955877
Зочин · 2024/07/26
TANILTSI80955877
Зочин · 2024/07/26
GOE XN80955877SEKSYG
Зочин · 2024/07/26
AXN XUSLG80955877
Зочин · 2024/07/26
SEXSEER UILCHLX80955877