Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, “Хилчин” хотхоны ...-p дугаар байранд биеийн байдал муу 2 хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг 07.26-ны өдрийн 00:48 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тус байрны айлын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон бөгөөд дотор нь иргэн Г /63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй, нөхөр Э /66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар  хэлтэст нарт хүлээлгэн өгсөн байна.