Цахим орчинд өрнөөд буй ташаа мэдээлэлд Хил хамгаалах байгууллага албан ёсны хариу тайлбар хүргүүлж байна.

Монгол Улс, ОХУ-тай 3,543 км хэсгээр хиллэдэг бөгөөд үүний 680 километр нь усан хил байдаг. Монгол Улс, ОХУ-тай 1958 болон 1976 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондын хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан. Хоёр улсын хооронд байгуулсан 1958 оны гэрээнд Увс нуурын хэсгийн хилийн шугамын явалтыг “Оргих голын адаг уруу шулуун шугамаар зүүн өмнө зүгт чиглэн Увс нуур дээгүүр явж, уг голын адагт хүрнэ” гэж тэмдэглэсэн.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг 1987-1996 онд хамтран шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд Увс нуур хойд хэсгээр 9.36 км усаар Оросын Холбооны Улстай хиллэж байгааг шалгаж тогтоосон байдаг.

Увс нуурын усны түвшин нэмэгдэж, багасахтай холбоотойгоор Оросын Холбооны Улсын талд хамаарах усны хэсэг өөрчлөгдөх тохиолдол гардаг ч, Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага