Боловсролын сайд П.Наранбаяр: Нэг сургуулийг олон жил удирдсан захирлыг тойрсон ашиг сонирхлын зөрчил гүнзгийрдэг
2024/07/26
Энэ сарын 23-нд Боловсролын сайд анхны хуралдаанаа хийж төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багшийг сэлгэн ажиллуулна гэж мэдээлж байв. Тэрбээр уг асуудлаар өнөөдөр тайлбар өглөө.
Боловсролын сайд П.Наранбаяр "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багшийг сэлгэн ажиллуулах бодлогын талаар хэлье. Энэ бол зөвхөн хамран сургах тойрог дотор нь, зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд явагдана.
Удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг эхний жилд сэлгэнэ. Сэлгээнд хамрагдахыг өөртэй нь ярилцаж тохиролцоно. Сэлгээнд хамрагдах нь үнэлгээ, мэргэжлийн зэргээ ахиулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хөгжингүй орнуудад ингэж сэлгэн ажиллуулах нь ердийн үзэгдэл юм.
Нэг захирал, нэг багшийг нэг сургуульд олон жил “хадаж” ажиллуулахад шинэ юм гарахаа больчихдог гэм бий. Багшийн хөгжилд ч зарим талаар сөрөг нөлөөтэйн дээр тэргүүн сайн туршлага, арга барил, мэдлэг нэг сургуулийн хүрээнд хашигдчих гээд байдаг. Мөн нэг сургуулийг олон жил удирдсан захирлыг тойрсон ашиг сонирхлын зөрчил ч гүнзгийрдэг.
Багш нарынхаа дуу хоолойг бид сонсож ажиллана. Хамтдаа хийгээд үзье. Нүсэр бус төсөр байдлаар шийдье" гэв.
Багш, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих зардлыг 2024 оны тавдугаар сард бүрэн санхүүжүүлсэн бөгөөд энэхүү зардалд нийт ЕБС-уудад 3.7 тэрбум, нийт Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллагуудад 1.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.
Зочин · 2024/07/28
SHAALGYYLI80955877XUSSEN SEKSEER
Зочин · 2024/07/28
Зөв дөө хөө загатнасан газар маажиж байх шив
Зочин · 2024/07/26
ANUSDI80955877
ZOCHIN · 2024/07/26
ER N BOL HUGJILTEI OROND AJIGLAAD BHAD ZAHIRALIIG BISH SANHUU HARIUTCSAN HUNIIG L OLON JIL BARIDAGGUI YM B ILEESHUU...BODVOL TED SHINE OCHISON GAZRAA URGELJID HYNADAG BH AA....TUSVIINH SHUU...
Зочин · 2024/07/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/26
TANILTSI80955877
Зочин · 2024/07/26
Үнэн шоо бүгдийг нь сэлгэх хэрэгтэй
иргэн · 2024/07/26
ХАМГИЙН ЗӨВ АЖИЛ БНА ДАА.
Зочин · 2024/07/26
SEXSDI80955877