Увс аймагт айлын гэр дээр аянга бууж, нэг иргэн амь насаа алджээ
2024/07/31
Увс, Ховд, Завхан аймгийн хэмжээнд өчигдөр /2024.07.31/ аянга буусан таван тохиолдол бүртгэгджээ. Тэдний нэг тохиолдолд хүн өртөж, нас барсан байна. Тодруулбал, Увс аймагт айлын гэр дээр аянга бууж, нэг иргэн амь насаа алджээ.
Нийт таван тохиолдлын хүрээнд 31 бод, 30 бог мал хорогдсон байна.
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй.
Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зочин · 2024/07/31
Тэр аянгыг ардын намынхан буулгасан байна хариуцлага тооц гэх гээд л байна аа даа. Янз нь