Улаанбаатарт 24 хэм дулаан, өдөртөө дуу цахилгаантай бороо орно
2024/08/01
2024 оны 08-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байнa.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +5...+10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна