Хүнсний гол нэрийн барааны үнийг энэ сарын 2-ны байдлаар өмнөх сартай болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.1 хувиар буурчээ.

Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.5 хувь, үхрийн ястай махны үнэ 2.3 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, ямааны махны үнэ 1.9 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 3.5 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 7265 төгрөг, үхрийн /ястай/ мах 8525 төгрөг, үхрийн цул мах 10565 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.0 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 2.3 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээд зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй гарчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 10.2 хувь, төмсний үнэ 0.5 хувь, байцааны үнэ 0.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.0 хувь, задгай сүүний үнэ 1.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.                                             

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 11.1 хувиар өсчээ.

 

Х.Даваа