“Парис-2024” зуны XXXIII Олимпын наадмын мөнгөн медальтан ОУХМ Б.Баасанхүү болон жүдогийн баг тамирчид өнөө өглөө эх орондоо ирлээ. 

Бавуудоржийн Баасанхүү нь Монголын багийн түүхэнд олимпын 12 дахь мөнгөн медалийн эзэн болоод байгаа юм. 

Жүдо бөхийн холимог багийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 3-ны өдөр болж багийн барилдаанд Монголын тамирчид Израилын багт 4:3 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.