2024-2025 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар, “И-Монгол академи” УТҮГ-аас хамтран хүргэлээ. 

Нэгдүгээр ангийн бүртгэл: 

  • Наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ.

Энэ талаар "И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран "Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл тун удахгүй эхэлнэ.

Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр систем дээр бэлтгэсэн.

Дээр дурдсан хугацаанд бүртгэлтэй зургаа хүртэлх насны 77,285 хүүхэд улсын хэмжээнд бүртгэгджээ. Сургуульд бүртгэх хугацаа наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ.

Шинээр сургуульд орж буй хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг иргэдэд уриалъя.

Цэцэрлэг, сургуульд бүртгүүлж буй хүүхдүүдийг харьяа дүүрэг, хаягаар нь шалгаж байгаа учраас заавал хаягийн лавлагаа, өөрийнх нь бүртгэл зөв эсэхийг тодруулах нь чухал.

Эцэг, эх нь өөр газарт бүртгэлтэйгээс үүдэн хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хамруулж чадахгүй байх тохиолдлууд их бий. Хэрэв ийм тохиолдол гарвал түр оршин суугаа бүртгэлийг хийлгэх боломжтойг сануулъя" хэмээв.