Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ.

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй байдал, хууль хүчний байгууллагуудын ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж буй талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурж, хүний эрхийн асуудлаар өргөн хүрээнд нээлттэй сонсгол хийх хүсэлтээ өнөөдөр УИХ-ын дарга Д. Амарбаясгаланд өгөх аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: "Зөвхөн ШШГЕГ-т хоригдож байгаад гавтай нас барсан залуугаас гадна ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүгдэн, 4.9 жилийн ял авч, шоронд хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг зэрэг асуудлыг бүгдийг нь нэгтгэн, ажлын хэсэг байгуулсан

. Хүний эрхтэй холбоотой зөрчилтэй олон дуулиантай асуудал байгаа. Гэхдээ яг аль нь хүний эрхийг зөрчсөн бэ? гэдгийг бид нарийвчлан судалж байна. Мөн сүүлийн үед сэтгүүл зүйн салбарт эрх чөлөө хумигдаж буй асуудлыг авч үзнэ" гэв.