"Бөртэ" оёдлын үйлдвэрт зардлаа танаж, хэмнэсэн мөнгөөрөө ажилчдадаа туслах үүрэг өглөө
2024/08/06
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Бөртэ" ТӨААТҮГ-тай танилцлаа.
Тус үйлдвэрийн хувьд цэргийн байгууллагуудын дүрэмт хувцсыг захиалгаар оёх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй. Байгууллагын ажилчдын 90 орчим хувь нь эмэгтэй, 50 орчим хувь нь үйлдвэртээ 20-иос дээш жил ажилласан туршлагатай.
Салбарын сайд энэ үеэр цаашид байгууллагын үр ашиггүй зардлыг хэмнэж орлогоо нэмэгдүүлэх замаар ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудал болох нийтийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх, цалин хангамжийг нь нэмэх, үйлдвэрлэж буй хувцас хэрэглэлүүдийн чанар стандартад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.