Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 10 настай охиноо мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал,  Дорнод аймагт өнгөрөгч долоодугаар сарын 22-ны өдөр иргэн Г /42 настай/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 10 настай охиноо мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.

Тус хэргийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.