Хууль зүйн сайд О.Алтангэрэл өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр “Цэцтэй холбоотой нэг асуудал байгаа. Цэцэд гомдол мэдээлэл гаргасан хуний өргөдлийг шийдвэрлэлгүй нэг жил, хоёр жил болдог. Зарим улстөржсөн өргөдөл гомдлуудыг аваад хурдан шийддэг. Сүүлдээ бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг. Зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, тэгсэн мөртлөө иргэдийнхээ гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тэр процесс нь тодорхойгүй.

 

Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё гэж байгаа юм” гэв. Сайдын энэ үг санаандгүй биш байх.

 

Тийм магадлал өндөр. Улс төрийн хүрээнд Үндсэн хууль тойрсон нэг зүйл зунжин яригдсан. Тэр нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсныг өөрчлөх тухай юм. Энэ дотроос “Ерөнхийлөгчөөр ...зөвхөн нэг удаа сонгоно” гэсэнтэй холбоотой бөгөөд Ерөнхийлөгчийг нэг удаа бус, хоёр түүнээс дээш сонгогдох эрхийг сунгахтай холбоотой асуудал. Энэ зун ийм сэдэвтэй олон ч үйл явдал болж өнгөрсөн. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөх иймэрхүү явдал нэлээд болсон.

 

Тухайлбал Экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын уулзалт наймдугаар сарын 10-нд Их Тэнгэрт болж, тэр уулзалт дээр П.Очирбат, Д.Дэмбэрэл, Д.Бямбасүрэн нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэжээ. Лав л бидний ярьдгаар улс төрийн хүрээнд ил болжээ.

 

Олны хэлдгээр тамхины цэгийн гол яриа ч энэ болж эхэллээ. Үүнийг УИХ хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн цэц гүйцэтгэх үү гэдэг ойлгомжгүй яваад байсан юм. Харин УИХ-ын чуулган дээр Хууль зүйн сайдын Үндсэн хуулийн Цэцийн талаар хэлсэн үг уг асуудлыг зангилааг тайлчих Шиг болов. Сайд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг, зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ.

 

Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё” гэж, экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэсэн.

 

Ингэж нэг зүйлийн хоёр талаас яриад байгаа бололтой. Эндээс Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг УИХ биш Үндсэн хуулийн цэц сунгах нь гэж ойлгогдож байна. Мөн “Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа сонгоно гэснийг экс дарга нарын хэлсэнчлэн янзлах улс төрийн захиалга авсан байх магадлалтай” гэсэн логик ажиглагдаж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хянахгүй, өөрөөр хэлбэл засаж өөрчлөхгүй байх хуультай.

 

Хоёр ч хуулиар хориглосон. 

 

Нэгт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 1997 оны тавдугаар сарын 1-ццбатлагдсанхуулийн “Маргааны харьяалал” хэмээх 13 дугаар зүйлийн 13.1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ”, 13 дугаар зүйлийн 1-ийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт., өөрчлөлтөөс^бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэсэн байдаг.

 

Хоёрт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай 1992 оны тавдугаар сарын 8-нд батлагдсан хуулийн “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” хэмээх 8 дугаар зүйлийн 8.2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заасан.

 

Эдгээр хуульд “Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийг л хянана” гэсэн тодорхой нэг л агуулга багтсан. Энэ нь Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахыг хориглосон. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц үнэхээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөхдөө хүрвэл эхлээд дээрх хоёр хуулиар тогтоосон хоригийг арилгаж, түгжээг мултлах ёстой болно. Харин яаж? Ажиглагч 

 

А.БАТБОЛД