Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж хайрцагт хийж байгаа талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Түүнчлэн асуудлын талаар тус газраас "Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тастах нь хууль бус үйлдэл юм.

Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна.

Түүнчлэн хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа" хэмээн мэдээлэв.