Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилж, уг санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгасан тухайгаа Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудсаараа мэдээлэв.

Доктор О.Сийлэгмаа өмнө нь БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр "БЗС-гийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй" хэмээн шүүмжилж, "шүгэл үлээж" байв.