Паралимпод өрсөлдөх монгол тамирчдын хуваарь
2024/08/26
Парис 2024 паралимпын наадам наймдугаар сарын 28-д эхэлнэ. Есдүгээр сарын 8-ыг дуустал үргэлжлэх наадамд Монголын шигшээ багийн 12 тамирчин оролцоно.
Монгол Улсыг төлөөлөн дэлхийн шилдгүүдийн наадамд оролцох 12 тамирчны хуваарийг танилцуулъя. /Тухайн тамирчин дараагийн шатанд шалгарвал өрсөлдөх хуваарийг * тэмдэглэв/
Наймдугаар сарын 29.
- 15:30. Хүрэлийн Номуун. Пара усанд сэлэлт. Эмэгтэй 50 метрийн чөлөөт сэлэлт. S6 ангилал. Урьдчилсан шат.
- 16:00. Уламбаярын Сүрэнжав. Пара тэеквондо. Эмэгтэй -52 кг жин. Урьдчилсан шат.
- 23:00. Дэмбэрэлийн Сэлэнгээ. Пара байт хаваа. Чансаа тогтоох харваа.
- 23:00. Буянжаргалын Оюун-Эрдэнэ. Пара байт хаваа. Чансаа тогтоох харваа.
- 23:00. Уламбаярын Сүрэнжав. Пара тэеквондо. Эмэгтэй -52 кг жин. Шигшээ шат*
- 23:30. Хүрэлийн Номуун. Пара усанд сэлэлт. Эмэгтэй 50 метрийн чөлөөт сэлэлт. S6 ангилал. Финалын шат*
Наймдугаар сарын 30.
- 03:02. Уламбаярын Сүрэнжав. Пара тэеквондо. Эмэгтэй -52 кг жин. Медалийн тоглолт*
- 15:30. Ганбатын Болор-Эрдэнэ. Пара тэеквондо. Эрэгтэй -63 кг жин. Урьдчилсан шат.
- 23:00. Ганбатын Болор-Эрдэнэ. Пара тэеквондо. Эрэгтэй -63 кг жин. Шигшээ шат*
Наймдугаар сарын 31.
- 03:46. Ганбатын Болор-Эрдэнэ. Пара тэеквондо. Эрэгтэй -63 кг жин. Медалийн тоглолт*
Есдүгээр сарын 1.
- 16:00. Цэгмидийн Баттулга. Пара атлетик. Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлт. F40 ангилал.
Есдүгээр сарын 3.
- 15:00. Д.Сэлэнгээ/Б.Оюун-Эрдэнэ. Пара байт хаваа. Урьдчилсан шат.
- 23:00. Д.Сэлэнгээ/Б.Оюун-Эрдэнэ. Пара байт хаваа. Шөвгийн найм, хагас шигшээ*
Есдүгээр сарын 4.
- 00:57. Д.Сэлэнгээ/Б.Оюун-Эрдэнэ. Пара байт хаваа. Хүрэл медалийн харваа*
- 01:14. Д.Сэлэнгээ/Б.Оюун-Эрдэнэ. Пара байт хаваа. Финалын харваа*
- 16:00. Пүрэвцогийн Энхманлай. Пара атлетик. Эрэгтэй 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. T53 ангилал. Урьдчилсан шат.
Есдүгээр сарын 5.
- 01:00. Пүрэвцогийн Энхманлай. Пара атлетик. Эрэгтэй 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. T53 ангилал. Медалийн шат*
- 16:00. Тогтохбаярын Сувд-Эрдэнэ. Пара жүдо. Эмэгтэй -48 кг. Урьдчилсан шат.
- 22:00. Пара жүдо. Эмэгтэй -48 кг. Медалийн барилдаанууд.
Есдүгээр сарын 6.
- 16:00. Лхайжавын Туруунаа. Пара жүдо. Эмэгтэй -70 кг. Урьдчилсан шат.
- 22:00. Пара жүдо. Эмэгтэй -70 кг. Медалийн барилдаанууд.
Есдүгээр сарын 7.
- 15:30. Хүрэлийн Номуун. Пара усанд сэлэлт. Эмэгтэй 100 метрийн араар сэлэлт. S6 ангилал. Урьдчилсан шат.
- 16:00. Дашцэрэнгийн Ганбат. Пара жүдо. Эрэгтэй +90 кг. Урьдчилсан шат.
- 16:00. Батхуягийн Бөттөгс. Пара жүдо. Эрэгтэй -90 кг. Урьдчилсан шат.
- 22:00. Пара жүдо. Эрэгтэй +90 кг, -90 кг. Медалийн барилдаанууд.
- 23:30. Хүрэлийн Номуун. Пара усанд сэлэлт. Эмэгтэй 100 метрийн араар сэлэлт. S6 ангилал. Финалын шат*
Есдүгээр сарын 8.
00:35. Энхбаярын Содномпилжээ. Пара Пауэрлифтинг. Эрэгтэй -107 кг жин.