ШӨХТГ болон Стандарт хэмжилзүйн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг нефть импортлогч зарим аж ахуйн нэгжийн Улаанбаатар хот дахь ШТС-уудын үйл ажиллагаанд 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хяналт шалгалт явуулсан байна.

Хяналт шалгалтын нэгдсэн дүнг одоогоор гараагүй байгаа бөгөөд шалгалт хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа гарна гэж тухайн шалгалтаар явсан ажлын хэсэг мэдээлсэн аж.

Гэтэл энэ хугацаанд шалгалтын талаарх буруу ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон төдийгүй зарим компанийн нэр хүндэд халдсан үйлдэл гарах болсон гэнэ. Харин энэхүү хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар Стандарт хэмжил зүйн газар өөрийн албан ёсны веб сайтдаа нийтэлсэн байгаа аж.

http://www.masm.gov.mn/index.php?module=news&cmd=fullnews&cat=&limit=10&page=&id2=677&id3=full

Шатахуун түгээх станцуудад гэнэтийн шалгалт хийлээ


Иргэдээс Шатахуун түгээх станцууд шатахуунаа шахахдаа дутуу шахаж байна гэх гомдол их ирдэг. Үүний дагуу Орхон аймаг болон нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа “Петровис” ХХК-ын 4-р ШТС, “М-Ойл” ХХК-ын Баянбүрдийн тойргийн ШТС-уудаар гэнэтийн шалгалтыг ШӨХТГ болон Стандартын газрын улсын байцаагчтай гэнэтийн хяналт шалгалтыг хийлээ.

Уг хяналт шалгалтын үеэр Стандарт хэмжил зүйн газрын хэмжил зүйн багажтай машинд АИ-92, дизель, А-80 шатахууныг газар дээр нь хэмжин шатахууны шахалт, чанарыг шалгаж үзэхэд тогтоосон норм, журмын дагуу байлаа. Хяналт шалгалт цааш үргэлжилэн нефть импортлогч компаниудын шатахуун түгээх станцуудыг хамрах бөгөөд шалгалтын нэгдсэн дүн 14 хоногийн дараа гарна.