Б.Цацрал: Биднийг СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн дөрөвдүгээр давхрын шалан дээр 30 минут суулгаж байна
2024/09/03
Манай улсад айлчил буй ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинийг албан ёсоор угтаж авах ёслол Төв талбайд өнөөдрийн 13:00 цагт товлогдсон.
Энэхүү айлчлалыг эсэргүүцсэн NoWar хөдөлгөөний төлөөллийг цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Тус хөдөлгөөний зургаан хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Төв талбайгаас саатуулжээ.
Тэднийг ямар үндэслэлээр саатуулсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн хэлтэст аваачиж, холбогдох хууль дүрэм сануулсан байх” гэдэг хариулт өглөө.
Харин NoWar хөдөлгөөний төлөөлөл Б.Цацралаас болсон явдлын талаар тодруулахад “Биднийг Төрийн ордны зүүн талаар гарч ирмэгц ОХУ-ын далбаа барьсан хүмүүс дайрч, биед халдсан. Гэвч тэнд байсан цагдаа нар ямар нэг үйлдэл хийгээгүй.
Дараа нь биднийг Сүхбаатар дүүргийн I хэлтэст авчирсан. Бидний зургаан хүнийг цагдаагийн хэлтсийн грашид буулгаад, дөрөвдүгээр давхарт нэг цагдаагаар мануулаад, шалан дээр суулгаад 30 минут болж байна. Яах гэж энд авчирсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, хэн ч биднийг тайлбар аваагүй, яах нь тодорхойгүй байна.
Бид дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Путиний айлчлалыг эсэргүүцэж, эрх баригчдаас Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, дагаж мөрдөхийг шаардаж байгаа юм.
Энэ айлчлал нь манай улсын хөгжлийг гацааж, дэлхийн бусад улсаас таслах гэсэн оролдлого. Орос улс бидэнд үргэлж дээрэнгүй хандсаар ирсэн. Бид эрчим хүч, эдийн засаг, түлшний асуудалд бие даасан байх ёстой.
Путинийг хүлээж авч байгаа Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, УИХ-ын 126 гишүүн үүнээс хойш эх орноосоо урвагчид гэж дуудуулах болж байна” гэ
ss · 2024/09/06
Хохь чинээ
Зочин · 2024/09/05
тэнэгүүд хаана яаж дуугарахаа мэдэхгүй байна уу мэдрүүлээд өгьё
Зочин · 2024/09/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/03
Илүү юманд хошуу дүрвэл 30 минут битгий хэл 30 жил сууж магадгүй шүү.
Зочин · 2024/09/03
Оросууд цахилгаан ,шатахуун өгөхөө больчихвол Украинчууд өгнө гэж үү яах бол бодох л асуудал
Төмөрөө · 2024/09/03
Монголын нууц товчоо уншаарай. Чингис хааныг мянганы хүн болгосон нэг үзүүлэлт бол олон улсын харилцаанд оруулсан элч, төлөөлөгч найрсаг харилцаатай улс оронтой харилцах алтан аргамж хэмээх ойлголт юм. Монгол улсын төрийн бодлогод үеийн үед элч, төлөөлөгч, зочинд халдахыг цээрлэдэг билээ.