"Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнхийн ажлын байр, хувийн сууцанд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлжээ
2024/09/09
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, шалгаж байгаа гэх мэдээлэл таржээ.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан бөгөөд энэ удаад соёлын өвийн хууль бус худалдааг хийхдээ хууль бусаар олсон орлого байж болзошгүй валют арилжаагаар хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэргээр түүний орон байранд нь хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн байна.
Харин энэ удаагийн түүний албан өрөө болон гэрт нь хийсэн нэгжлэгээр их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлж, хураан авчээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.
Түүний өмнө холбогдсон хэргийг тодруулбал,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч, ерөнхий инженер, тус үйлдвэрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргаар ажилладаг Т.Батмөнх 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын 99-14 УБҮ улсын дугаартай жийпийг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулан төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.
Уг нь 2020 оны жилийн эцсийн тооллогоор уг машиныг худалдах тухай шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас гаргаагүй байж.
Гэтэл Д.Батмөнх нь тус газрын мэргэжилтэн Д.Болортуяад дээрх “Лексус-570” болон 45-74 ОРХ дугаартай “BMW-535”, 21-00 ОРХ дугаартай “Тоёота хаис” автомашиныг актлах, дуудлага худалдаагаар борлуулах тухай олон нийтэд мэдээлэхгүй байх, худалдааг хязгаарлагдмал оролцогчтой зохион байгуулах талаар чиглэл өгсөн гэнэ.
Үүнийх нь дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэд уг тээврийн хэрэгслүүдийг актлах, олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэг өгсөн аж.
Улмаар 2021 оны долдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг дээрх Т.Батмөнхөд даалгажээ.
Ингээд дуудлага худалдаанд түүний жолооч Б.Энхбаатарын хамаарал бүхий этгээд оролцож, 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар түүнийгээ 120 сая төгрөгөөр бусдад худалдсан аж.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх болон Д.Болортуяа, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж эхлэх үедээ албан тушаалаас нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байж.
Тус шүүхийнхэн Т.Батмөнхийн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн ТӨБЗГ-ын мэргэжилтэн болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийг ажлаас нь түдгэлзүүлэх захирамж гаргасан гэнэ. Харин албан тушаалаа урвуулж, жолоочийнхоо хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, төрийн өмчид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй Т.Батмөнх өнөөг хүртэл дээрх албан тушаалдаа тухалсаар буй юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллалагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоо, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ёс зүйгүй албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болж байжээ.
Зочин · 2024/09/17
Гаршсан хулгайч нар төрд төрийн албанд л байна. Олиогтойхон шийтгээд эд хөрөнгийг нь хураагаад идсэн мөнгийг нь төлүүлдэг байвал төрд төрийн албанд хулгай авлига гарахгүй л байх даа
Зочин · 2024/09/17
Энэ бол хувьсгалч коммунистууд , хулгайч коммунистууд болсоны нэг л жишээ , ардчилал эхлэхэд улсын бүх байгуулагад нэгдэл САА , үйлдвэр завод хангамжийн баазууд , тээвэрийн салбарууд үйлчилгээний салбарууд гээд бүгдэд нь эрх мэдэлтэй байсан дарга нар нь
Иргэн · 2024/09/14
Эрдэнэт үйлдвэрийн дарга нараас хулгайч луйварчин биш хүн олдохгүй шүү!!! Хамгийн ялзарсан гэр бүлүүд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан байдаг!!
Зочин · 2024/09/12
Хөдөлмөрийн баатар өг. 2 жилийн өмнө өрөөнөөс нь 7 тэрбум төгрөг гарч олныг шуугиулж байсан төмөр замын ачаа хуваарилагч залуу сая сумынхаа 100 жилийн ойгоор гавьяат авлаа шүү дээ. Одоо цолоо мялаалгана гээд явж байна. Хийморьтой юмаа даа.
Bayasgalan baihad Hesse ch huu buurajgui · 2024/09/12
Baysgalan baihad huu buurahgui....GOLOMT TDB ...ashig ih bgaa ni bugd luivar
Зочин · 2024/09/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/09/09
Бүх дарга хулгайч нарын гэрийг нэгжвэл маш их хулгайн бас улсын мөнгө гарч ирснээ бүгдийг нэгж