Нөхөр маань өөр хүнд хайртай болжээ хүүхэд би одоо яах уу?
2014/07/04
Надад нэг зүйл тохиолдоод байна. Та бүхний чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна. Нөхөр маань сүүлийн үед байнга оройтоод байлаа. Би яагаад оройтож ирээд байгааг асуутал ажил ихтэй л гэж хариулаад байв. Тэгээд саяхан ажлынхан зугаалга болж намайг хамт яваарай гэж урьлаа. Би ч гэртээ хүүхдээ хардаг хүн сайхан санагдаж явахаар болов. Тэгтэл би их хачин зүйл сонсож мэдэж авсан юм. Анх би тэр эмэгтэйг надад тэгж хэлэхээр нь жоохон уусан архиндаа халаад тэгж байна даа надаар тоглож байгаа байх гээд дуугүй л өнгөрсөн. Ирээд нөхөртөө хэлсэн чинь ямар ч үг дуугарсангүй ээ. Тэр эмэгтэй "би танай нөхөртэй уулздаг болсон. Түүнд хайртай тэр ч надад хайртай. Гагцхүү цаадах чинь хүүхдүүдээ бодоод чамаас салж чадахгүй байна гэсэн. Ойрд оройтож очиж байгааг мэдэж байгаа биз дээ" гэсэн би яг энэ хэлсэн үгийг нь хэлтэл нөхөр одоо юу ч хэлэхгүй таг дуугүй яваад байх боллоо. Үнэхээр тэр эмэгтэйдээ хайртай юм байх даа. Би одоо яах вэ? надаас сална гэвэл юу гэж хэлэх вээ хэд хоног үүнийг бодсоор ганцаараа шаналж уйлж өнгөрөөлөө.