Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн морийг Казак залуу хулгайлсан байжээ
2024/09/11
Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд болсон билээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтэрлэсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Ч.Хэнзхүүгийн цагаан бор морийг Баян-Өлгий аймгийн харьяат А.Алдаберген хулгайлж, хадгийг нь урж хаян хөтөлж явсан хэрэг гарчээ.
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас А.Алдабергенийг шалгаж, улмаар тус аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гаргажээ.
А.Алдабергенийг Эрүүгийн хуулийн 17.12-1 дэх хэсгийн бусдын малыг хулгайлсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй юм. А.Алдаберген нь морины эзэнтэй таармагцаа "Дарга нар аваад ир гэсэн юм" гэсэн ч энэ нь мөрдөн байцаалтын явцад худлаа гэдэг нь тогтоогдсон байна.
Зочин · 2024/09/12
hovdiin hogiin hulgaich kzak
Зочин · 2024/09/11
Яасан их шунал вэ!
Зочин · 2024/09/11
XUCHINDEX AXD XALYYTSMR JARGALTSI
Зочин · 2024/09/11
ANUSDI80955877