Эрдэнэт үйлдвэрийн станцад дэлбэрэлт болж нэг эмэгтэйн хөл хугарчээ
2024/09/11
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 37 настай эмэгтэй Г хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Ослыг тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад савтай хлор задарсан. Хажууд нь байсан эмэгтэй хөл хугарч, бэртсэн байна. Бэртсэн иргэний биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист түлэгдэж гүнзгий шарх үүсчээ. Иргэн Г-г яаралтайгаар ГССҮТ шилжүүлжээ.
Урьдчилсан байдлаар химийн бодис хадгалалтад технологийн алдаа гарсан байж болзошгүй хэмээж байгаагаас гадна бэртсэн ажилтан эмэгтэйн амь нас аюулгүй байгаа гэж тус үйлдвэрийн холбогдох албанаас мэдээлжээ.
Зочин · 2024/09/11
ANUSDI80955877