Б.Одбаяр: Замын асфальт бетон үе авахын өмнө хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг
2024/09/12
Авто замын ус зайлуулах худгийн тагийг ус орохооргүй өндөр болгосон зураг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Энэ асуудалд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тайлбар өгөв.
Тэрбээр “Авто замын асфальт бетон үе авахын өмнө замын хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг. Замын ажил дуусахад явган замын гарц болон ус зайлуулах шугам асфальтаас дээш гарахгүй.
Зам дээрх хөндлөн гарсан ус зайлуулах хоолойн шугамаа холбож дуусаад асфальтаа авдаг. Ингэснээр борооны ус зайлуулах таг асфальтаас доогуур болж стандартад нийцнэ. Нарны замыг засварлаж байхад ч иймэрхүү асуудал цахим орчинд гарч, яригдаж байсан. Гэхдээ иргэд тус замыг очоод үзвэл ажлын стандартыг харах болно” гэж тайлбарлалаа.
Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бродюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг. Тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлагын ил харагдах өндөр 7-8 см болдог. Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг. Олон нийтийн сүлжээнд зарим үед яригдаж байгаа шиг замын хашлага, ус зайлуулах худгийн тагийн өндөр стандартаас зөрсөн зүйл байхгүй гэв.
Зочин · 2024/09/13
INTERNETEER YAJ ZAMIIN ASFALT SHINE BOLGODOGIIG YADAJ UZEECHEEE MALNUUDAAA
Зочин · 2024/09/12
XUCHINDX AXN80955877XUSNR
Зочин · 2024/09/12
ANUSN80955877