Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг Сүхбаатарын одонгоор шагналаа
2024/09/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парис-2024 олимп, паралимпын наадамд медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр 11.00 цагт хүлээн авч, төрийн дээд шагнал гардууллаа.
Парисын тэнгэрт улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулсан тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолыг МҮОХ-ноос өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн билээ.
Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.