Улаанбаатарт өдөртөө бороо орж, 13 хэм дулаан байна
2024/09/13
Өнөө шөнө Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр их бороо орно. Өнөөдөр, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж,нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
-2024 оны есдүгээр сарын 12-ны 20 цагаас есдүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө сэрүүсэж+12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө сэрүүсэж+12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө сэрүүсэж +11...+13 градус дулаан байна.
Зочин · 2024/09/13
ANUSDI80955877XALYYNR