2024 оны есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр" болно гэж зарлаад буй. Автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулдаг уг өдөр төв замын хөдөлгөөн хаагдаж, томоохон зах худалдааны төвүүд ажилладаггүй билээ.

Энэ дагуу есдүгээр сарын 21-ний Бямба гарагт зах, худалдааны 20 төв ажиллахгүй. Тодруулбал Бөмбөгөр, Нарантуул, Хархорин, Шонхор, Шөнийн зах, Барс 1,2, Да хүрээ, Өгөөмөр, Дүнжингарав худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд амрах юм байна.

зураг

 

Харин 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. 

  1. Д.Сүхбаатарын гудамж,
  2. Их сургуулийн гудамж,
  3. Сөүлийн гудамж,
  4. Партизаны гудамж,
  5. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  6. Төмөрчний гудамж,
  7. Гэсэр сүмийн уулзвар,
  8. Самбуугийн гудамж,
  9. Анкарагийн гудамж,
  10. Бага тойруу,
  11. Бээжингийн гудамж,
  12. Токиогийн гудамж,
  13. Залуучуудын гудамж,
  14. Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  15. Чагдаржавын гудамж,
  16. Элчингийн гудамж,
  17. Олимпын гудамж,
  18. Гэндэний гудамж,
  19. Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Хөдөлгөөн хаасан эдгээр зам дээр цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон унаж зорчихыг хоригложээ.