Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын 120 жилийн ойг тэмдэглэнэ
2024/09/16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Монгол уртын дууны сонгодог уламжлалыг хойч үед өвлүүлэх гавьяат үйлийг бүтээж, шинэ цагийн соёл, урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай эрэгтэй уртын дуучин Ж.Дорждагвийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ.
Монголын уртын дууны холбоо, Дорждагва сангаас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран ойн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг 2024 оны 09 дүгээр сард зохион байгуулна. Үүнд:
1. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын алдарт уран бүтээлчдийн оролцсон ойн хүндэтгэлийн тоглолт болон уртын дуу дуулаачдын улсын уралдааны шилдгүүдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа 09 дүгээр сарын 23-ны 14:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа болно,
2. “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын улсын уралдаан 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар зохион байгуулагдана,
- “А” зэрэглэл буюу мэргэжлийн дуучид, их, дээд сургуулийн III,IV дамжааны оюутнууд,
- “Б” зэрэглэл буюу ардын авьяастан, их дээд сургуулийн I,II дамжааны оюутнууд,
- “В” зэрэглэл буюу өсвөрийн уртын дуучид (17 нас хүртэлх).
3. Д.Сүхбаатарын талбайд 09 дүгээр сарын 22-ний 12:00 цагт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1000 уртын дуучид, өвлөн уламжлагчид чуулж уухайн түрлэг өргөнө,
4. “Шинэ цагийн соёл, урлагийн хөгжилд Ж.Дорждагвын оруулсан хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал болно,
5. “Ж.Дорждагвын амьдрал, уран бүтээлийн замнал” тусгай үзэсгэлэн дэлгэгдэнэ.
Зочин · 2024/09/16
SAWI80955877 43DSH
Зочин · 2024/09/16
TSAGN80955877UILCHLI
Зочин · 2024/09/16
SERELN XNTLA80955877XUCHINDX
Зочин · 2024/09/16
ANUSN80955877