Асашёорюү аварга циркийн засвар 10 сард дуусна гэдгийг зарлав
2024/09/17
Их аварга Д.Дагвадорж 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс сарын өмнө "Циркийг долоодугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ” гэж мэдэгдэж байсан.
Гэсэн ч үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад цирк ашиглалтад ороогүй хэвээр байгаа юм.
Тэгвэл Д.Дагвадорж аварга “циркийн дотоод засварын ажил үргэлжилж байна. 10 сард нээнэ. Суудлын тоо 3,400. Босоо чөлөөт хэлбэрээр бол 6,000-7,000 хүний багтаамжтай. Үүнд бүх төрлийн урлаг соёлын болон олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой” гэж мэдэгдлээ.
зочин · 2024/09/17
цирк тоглохгүй юм байна. нэг зах шиг харагдаж байна
Зочин · 2024/09/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono