З.Энхболд: Зургаан хоног өнгөрөхөд Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна
2024/09/17
УИХ-ын дарга, гишүүн асан З.Энхболд хотын дарга Х.Нямбаатарыг нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хотын дарга Х.Нямбаатар иргэн З.Энхболд миний нэрийг удаа дараа дуудаж гүтгэлээ. Замын бордюр солих ажил дээр нь хэл ам гараад байгаа юм байна.
Х.Нямбаатарын яриад буй цаг үед би Өвөрхангайд мод, зүлэг тариад авч байсан. Өвөрхангайгаас наашаа сунадаг алх байдаггүй юм бол тэр бордюрыг хагалах ямар ч боломжгүй.
Хоёрдугаарт гадаадын туршуул гэж гүтгэлээ. Өөрийнх нь хэлсэн хоёр үгээр эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгөөч хэмээн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна.
Гадаадын аль улсын туршуул гэж байгааг би ойлгоогүй. Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гээд байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. MSC, Элбэгдорж гэсэн нөхөд бид зөндөө олох орлогоо алдлаа гэж гомдол ярьдаг. Х.Нямбаатар түүний нэг болчхоод гомдоод байх шиг байна.
Би гадаадын туршуул биш. Монголын ард түмэнд Эрдэнэс Тавантолгойг үлдээснээс өөр хийсэн хэрэг байхгүй.
Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж энд явж байна, юу яриад байгаа юм, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй. Зургаан хоног өнгөрөхөд уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна.
Х.Нямбаатар энд ирж намайг бордюр хагласан, гадаадын аль улсын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа авна. Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа юм шиг дүр үзүүлсэн.
Авсан бордюрыг нь татвар төлөгчийн хувьд байнга шүүмжилж байгаа. Үүний төлөө намайг хагласан гэж гүтгэж байгаа нь төрийн өндөр албан тушаалтан хүний хувьд ёс зүйгүй үйлдэл.
Урьд нь иргэд дарга нарыг шүүмжлээд цагдаагийн хаалга татдаг байсан. Одоо анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж цагдаагийн хаалга татаж байна.
Алхаар цохиход бутарч байгаа замын хашлага хуурамч шүү дээ. Байгалийн боржин чулуу 120 мянган төгрөгийн үнэтэй байж болно. Х.Нямбаатарын нийлүүлсэн нь 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан. Үүнийг шалгах ёстой, гэхдээ шалгах нь миний үүрэг биш.
Би татвар төлөгч, Улаанбаатар иргэний хувьд нүхгүй замаар явмаар байна. Тэр бордюр нь боржин байсан ч хамаагүй. Бордюртэй байсан байгаагүй ялгаагүй, зам нь бүтэн байх ёстой.
Улаанбаатар хотын дарга нар сүүлийн найман жил хийгээгүй ажлаа сонгуулиас хоёр сарын өмнө хийж болохгүй. Үндсэн хуульд Х.Нямбаатар том дарга байна уу, З.Энхболд энгийн иргэн байна уу ялаагүй ижил эрх үүрэгтэй байдаг.
Энэ бол Х.Нямбаатарын хувийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгөөр Нийслэлийн засаг дарга нүхгүй замаар явуулах гэх мэт үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн оронд надтай заргалдаад байгааг ойлгохгүй байна" гэв.
Зочин · 2024/09/18
ZYGAATSI80955877MERGJLN
Зочин · 2024/09/18
Зика вирус гэх алдартай З.Энхболд ч хүүхэд байхаасаа л заргач , өс хонзон их санадаг хорон муу санаатай байсан гэдэг өвгөн болсон хойноо ч хэвээр харин ч хорных нь тун улам чанра ч байгаа юм байна.
з.энхболд · 2024/09/17
хөгшрөхөөрөө гомдомтгой заргач болчих юм
Зочин · 2024/09/17
SHAALTSD80955877XUSLEER
Зочин · 2024/09/17
XUCHINDUULI80955877
Зочин · 2024/09/17
SAWI80955877
Зочин · 2024/09/17
ene uvuu nar ajilaa hiij uzeech thag nuhthuuj zugeer thalin avhaa bolioch ta nariin heruul hiij suusand tur unegui thalin ugdug teneg on thag yum uvuu nar ajilaa hiij chadahgui bol zail uzeech
Зочин · 2024/09/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/17
ANUSN80955877