АНУ-ын зүгээс Украины зүүн өмнөд нутгийг илбэн тохинуулах төлөвлөгөөг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олж авчээ. Америкийн RAND (Research and Development) Corporation төвийн бэлтгэсэн байж болох баримт бичгийн хуулбарыг Before Its News сайтад байршуулсан байна. Хүссэн хүн бүр энэ сайтад мэдээ тавьж болдог ажээ.

Ерөнхийлөгч Петр Порошенкогийн энхийн төлөвлөгөө бүтэлгүйтвэл зүүн нутагт Украин цэргийн ажиллагаа явуулах гурван шаттай үйл ажиллагааг баримт бичигттайлбарласан байна.

Украин дахь хүчний ажиллагааны эхний шатны явцад дайны цагийн байдал тогтоох ажээ. Салан тусгаарлагчдыг дэмжиж буй бүс нутгуудыг бүрэн тусгаарлаж, эдгээр бүс нутагт бүх төрлийн харилцааг таслаж, хөл хорих цаг тогтоох гэнэ.

Хоёр дахь шатанднутаг орныг булаан эзлэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.Хотуудад хуягт техник оруулж, зэвсэглэсэн бүх хүнийг устгах ажээ. Бүх эрэгтэй хүнийг шалгахаар тусгай лагериудад явуулна. Хамгийн идэвхитэй ажиллаж байсан сайн дурынхныг шүүхэд шилжүүлнэ. Хүчний ажиллагаа явуулах үед сайн ажилласан цэргийнхнийг хөхүүлэн урамшуулах зорилгоор ял сонссон хүмүүсийн өмчийг хурааж цэргүүдэд олгоно.

Төлөвлөгөөний гурав дахь шатанд бүс нутгуудыг сэргээн босгох ажилявуулах ёстой ажээ. Энэ үеэр Оростой залгах хилийг бэхжүүлнэ.Бүх дүрвэгч шалгуулсныхаа дараа эх орондоо буцаж ирэх эрх авах ажээ.Хүчний ажиллагаа явуулах нутагт гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид байх ёсгүй гэж баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. Түүнчилэн өргөн олныг хамарсан суртал нэвтрүүлгийн кампанит ажил явуулах ёстой ажээ.

С.Инда