Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

Түүнийг Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд нарын хамт бусдаас их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж албадан саатуулсан бөгөөд нэг бус удаагийн хээл хахуулийн үйлдлийг хуулийн байгууллагынхан баримтжуулснаар шалгалтын ажиллагааг эхлүүлсэн хэмээн мэдээлж байсан. 

Тэгвэл түүнийг суллаж, гадуур шалгаж байгаа аж.