Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг энэ жил буулгаж ирэх онд дахин барихаар болсон. Буулгах зардал ₮2.4 тэрбум
2024/09/19
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна.
Хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтэд өртсөн барилгыг дахин барих эсэх , хохирогч иргэдийн түрээсийн мөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудал яригдлаа.
Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар "Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны барилгыг хүчитгэх асуудлыг тодорхойлох, оршин суугчидтай хэлэлцээрт орох, нас барсан иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлэх, эмчилгээ хийгдэж байгаа хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар тодорхой шийдвэрт хүрсэн.
207 дугаар байрны 63 иргэнд найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан юм. Үүний дагуу зураг, төсвийг хийлгэсэн. Энэ нь УОК-ын дүгнэлтэд байсан төсөвтэй ойролцоо буюу 2.4 тэрбум төгрөг. Энэ жилдээ багтааж уг байрыг буулгана. Одоо иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, тендер зарлан буулгах компанийг сонгон шалгаруулна.
УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан. Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ.
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшингийн мэдээлснээр уг барилгыг буулгахад 2.4 тэрбум төгрөг болох нь. Энэ онд барилгыг буулгаж, ирэх онд дахин барих төлөвлөгөөтэй байна. Шинэ барилгыг ашиглалтад ортол оршин суугчдын түрээсийн мөнгийг шийдвэрлэхээр УОК-ын тогтоолд тусгасан тул хэрэгжүүлнэ.
Нас барсан иргэдийн ар гэрт буцалтгүй тусламж олгох болон эмчилгээнд явж байгаа хүмүүст санхүүгийн дэмжлэгийг олгохоор төлөвлөж байна" гэв.
Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд хийн түлш тээвэрлэж явсан машин осолдож, гал гарсны улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай явдал болсон.
Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсныг прокурорын байгууллагаас тогтоож байв.
Зочин · 2024/09/21
SHAAX SEKSDEX AXN BOOBN XXI80955877
Зочин · 2024/09/21
XUCHINDUULI80955877XALYYTSTL
Зочин · 2024/09/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/19
ANUSN80955877