Өдөртөө +9...+11 градус дулаан байна
2024/09/20
Дохио, цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
09-р сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд
Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл үргэлжлэн хонохыг анхааруулж байна.
2024 оны 09-р сарын 19-ний 20 цагаас 09-р сарын 20-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -5…-10 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар +2...+7 градус, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.