Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх сард ээлжит тулаанаа хийхээр болжээ. Тодруулбал аравдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай нударга зөрүүлнэ.

PROBOX-оос зохион байгуулж буй тус тоглолт нь Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксод хийж буй 11 дэх, энэ оны гурав тулаан юм. Тэрбээр өмнөх бүх тулаандаа ялалт байгуулсан билээ.

Энэ онд хийсэн эхний тулаандаа гвиней гаралтай Канадын боксчин Мохамед Соумаорог, дараа нь Пуэрто Рикогийн боксчин Алберто Меркадог ялсан юм.

Түүний өрсөлдөгч Ф.Фортунато энэ жил 26 настай. Мэргэжлийн боксод 16 тулаан хийхдээ 15-д нь ялсан. Ингэхдээ 11 тулааныг хугацаанаас нь өмнө дуусгажээ. Тэрбээр 2021 онд Аргентинийн боксчин Алберто Мелианд хүнд цохилтоор ялагдаж байв.