Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой
2024/09/20
Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн Бямба гарагт нээсэн.
Энэхүү авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн авто замын инженер М.Золбоо "Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор төмөр замын хаалттай гарам дээр осол гарах нь буурна гэж үзэж байгаа. Автомашинууд хаалттай гарам дээр төмөр замын хөдөлгөөнийг хүлээж зогсохгүйгээр нэвтрэх хөдөлгөөнийг сайжруулж байгаа юм.
Нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэн дуусаагүйтэй холбоотой. Бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын зам, товчооны замын шинэчлэл, аюулгүйн тойрог, тэмдэг, тэмдэглэгээ, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр нүхэн гарцын ажил бүхэлдээ дуусна. 11 дүгээр сарын 1-н гэхээд бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээнэ.
Өмнө нь тээврийн хэрэгсэл төмөр замын гарам дээр зогсож нэвтэрдэг байснаасаа илүү түгжирч байгаа юм шиг байж магадгүй. Учир нь нүхэн гарцын замаар зогсолтгүй бүрэн урсгалаараа явж байгаа болохоор хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн гэж үзэж болно. Үүнтэй холбоотойгоор дахин инженерчлэлүүдийг дараагийн уулзваруудад хийнэ" гэж тайлбарлалаа.
Нүхэн гарц нь таван метрийн өндөртэй, ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр бөгөөд хоёр түвшний огтлолцолтой байна.
Зочин · 2024/09/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/20
SAWI80955877
Зочин · 2024/09/20
Гадаа түгжирдэг байсан бол нүхэнд гацдаг болж дээ
Зочин · 2024/09/20
ANUSN80955877