Мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу 9-р сарын Аки башё өчигдөр өндөрлөв. Ёкозуна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн.

Тэгвэл 9-р сарын тэмцээний түрүү бөхөөр Сэкивакэ цолтой Оносато түрүүлж, озэки цолны болзол хангасан.

Тэгвэл 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа "Надаар эхэлсэн Монголын ноёрхол энэ хүрээд дуусдаг юм байна. Заяагүй шаарнууд" гэж бичжээ.