Хүүг цохиж буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна
3 цагийн өмнө
"Лексус 600" загварын машинаас бууж ирсэн эмэгтэй гудамжаар яваа хүүг цохиж, чанга дуугаар загнаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа.
Тухайн бичлэгт "Би чамайг харахгүй байна, уучлаарай гэчихлээ. Машин цохидог чи хэн бэ. Би чамайг харсан бол замыг чинь тавиад өгнө" гэх мэтээр хүү рүү орилж байгаа нь сонсогдоно. Мөн ойр хавьд буй хүмүүс нь хүүхэд зодохоо боль гэхэд "Чи дуугүй бай" хэмээж байгаа юм.
Энэ бүдүүлэг үйлдлийг харуулсан бичлэгийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Бичлэгийг шалгуулахаар өгсөн" гэв.
Харин болсон үйл явдлын талаар жолооч эмэгтэй , ergelt.mn сайтнаа тайлбар болгон мэдээлэл өгөхдөө,
“Натур” худалдааны төвийн урд талд би зорчиж явсан. Эсрэг талын урсгалын машинаас болоод гарцаар гарч байгаа хүүхдийг би хараагүй юм. Гэнэтхэн машин булангаас гараад ирсэн. Тэгээд “Уучлаарай, би чамайг харсангүй” гэтэл чихэвч зүүсэн хүү уурлаж, надтай хэрэлдсэн. Би гарцнаас холдоод уучлалт гуйж, хараагүй тухайгаа хэлэхэд тэр хүүхэд миний машиныг өшиглөөд авсан. Чихэвч зүүчихээд миний яриаг сонсохгүй байсан. Тийм хүмүүжилгүй байж болохгүй. Хүний эд хөрөнгөд халдсан учраас би бухимдаад гар хүрсэн. Тэгж болохгүй шүү дээ. Сошиалаар цацагдаад байгаа бичлэгнээс өмнө олон үйл явдал болсон. Одоо бичлэг цацаад, хүний эрхэнд халдаж байна. Би гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгдөг жолооч. Тэр хүүг харин харсангүй” гэжээ.
Зочин · 7 минутын өмнө
Эмэгтэй болохоор нь шалгаад бн уу үгүй юу, хүүхэд унатал цохисон уяач муяач хэн билээ муу издаанцыг шалгаач. Тэр муу баас хэний өмнөөс амьтан уячаад пээдийгээд байгаа юм
Иргэн · 35 минутын өмнө
Хараагүй гэдэг чиний буруу л байна. Төмөр цохилоо гэж хүүхэд зоддог чи хэн юм . Гэртээ л хүүхэд нөхрөө зодож бай. Бүүр хүн зодоод сурсан нь харагдаж байна. Хүүхдээс уучлалт гуй. Торгууль төл. Хүүхдийн сэтгэл санааны хохирол төл. Миний хүүхдийн зодсон бол би чамайг очоод сэгсийлгэх байлаа.
Зочин · 3 цагийн өмнө
Бүдүүлэг хүүхэн хүний унаагүй юм уначихсан юм шиг хогийн шаар чинь. Юун муухай хяхтасан хоолойгоор орилдог авгай вэ. Өөрөө үр хүүхэдгүй юу чи. Хэрэв дайрчихсан бол би хараагүй гэх нь дээ. Хүүхэд цохиод байхдаа яахав дээ. Ганц өшиглөхөд ёиний машин яавал гэждээ яасан юм үзээгүй авгай вэ. Тэр нэг зэвтэй төмрийнхээ төлөө үхлээ үхлээ. Энэ авгайн үр хүүхэд байнгын дарамтанд байдаг байхдаа хөөрхий зайлуулдаа
Зочин · 3 цагийн өмнө
Seg unsan ynhan