Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос ирэх жил зохион байгуулагдах томоохон тэмцээний хуваарийг зарлалаа. Өмнө нь насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг Хорватын Загреб хотод ирэх оны есдүгээр сарын 13-наас 21-ныг дуустал болохыг мэдэгдсэн билээ.

Бүх насны ДАШТ-ий хуваарь:

  • U17 хүртэлх насны ДАШТ - Грекийн Афинд (Долдугаар сарын 28- Наймдугаар сарын 3)
  • U20 хүртэлх насны ДАШТ - Болгарын Софид (Наймдугаар сарын 18-24)
  • U23 хүртэлх насны ДАШТ - Сербийн Нови Садад (Аравдугаар сарын 20-26)
  • Ахмадын ДАШТ - Унгарын Будапешт (Аравдугаар сарын 7-12) 

Түүнчлэн чансааны оноо олгох дөрвөн тэмцээнийг зарлав. ДБНХ-ноос хуваарийг хялбарчлах үүднээс 2027 он хүртэл чансааны тэмцээний зохион байгуулагчдыг өөрчлөхгүй байх шийдвэр гаргажээ. 

2025 оны чансаа олгох тэмцээний хуваарь:

  • 1st Ranking Series - Хорватын Загреб (Хоёрдугаар сарын 5-9)
  • 2nd Ranking Series - Албанийн Тирина (Хоёрдугаар сарын 26-Гуравдугаар сарын 2)
  • 3rd Ranking Series - Монголын Улаанбаатар (Тавдугаар 29-Зургаадугаар сарын 1)
  • 4th Ranking Series - Унгарын Будапешт (Долдугаар сарын 17-20)

Харин 2028 оны олимпын жилд чансааны оноо олгох тэмцээнийг Хорватын Загреб, Унгарын Будапешт зохион байгуулах аж. 

Түүнчлэн ирэх жилийн Азийн АШТ Йорданы Амман хотод болно. Тус тэмцээнийг гуравдугаар сарын 25-наас 30-ныг дуустал үргэлжлэх юм.