“Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” зэрэг олон уран бүтээлээрээ өөрийн өнгө аясыг сонсогчдод хэдийнээ  таниулсан уран бүтээлч бол дуучин С.Бичүү.

Анхны уран бүтээлээсээ хойш 20 жилийн турш хайрын тухай хит дуунуудаар сонсогчдоо уяраасаар буй тэрбээр “Олон жилийн дараа” хэмээх шинэ уран бүтээлээ хүргэж байна.

Эл дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бат-Эрдэнэ, үгийг Х.Соёмбо бичиж, дуу бичлэгийг “Pro music” продакшн, клипийг “2В” энтертайнмент гүйцэтгэжээ.