Л.Энх-Амгалан: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ
2024/09/27
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цаашид хэрэгжүүлэх реформ болон ирэх онд нийгмийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг өглөө. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ салбартай холбоотой заалтуудыг онцлон танилцуулав.
Тэрбээр “2025 онд манай яамны төсөв 4.5 их наяд төгрөгөөр батлагдсан. Үүний 2.6 орчим нь хүүхдийн мөнгө болон халамжийн зардал. Мөн улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд тэтгэвэр олгоход гардаг зөрүү болох 1.4 их наяд төгрөг байдаг.
Энэ дундаас Нийгмийн даатгалын сантай холбоотой, цаашид тэтгэвэр гэж байх уу үгүй юу гэдэг дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй байна.
Нийгмийн даатгалын сангийн улсын төсвөөс авч байгаа татаас жил бүр нэмэгдэж байгаа. 2025 онд 1.4 их наяд, 2026 онд 2.5 их наяд, 2027 онд 2.9 их наяд төгрөгийн татаас авч байж тэтгэврээ олгох бодит нөхцөл үүсээд байна.
Ирэх жил цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэх төсөв өргөн бариад байгаа.
Энэ жилээс Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй уялдан томоохон шинэчлэл хийгдэж байгаа. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн, байгууллагын төлдөг хоёр хувийг нэрийн дансанд хуримтлуулж эхэлсэн. Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн тэтгэвэр дээрээ 20 хувийн нэмэгдэл авдаг болох тогтолцоонд шилжиж байна.
Түүнчлэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж болгож 120 хоногийн цалин авдаг байсан бол одоо 140 хоногоор тооцож авдаг болж байгаа.
Ажил олгогчид НДШ өндөр байна гэдэг шүүмжлэл гаргадаг. Тиймээс НДШ-ийг дагасан үйлдвэрлэлийн ослын болон ажилгүйдлийн даатгал гэж байдаг. Эдгээр даатгалыг ажил олгогчид өгөөжтэй байхаар зохицуулалтыг энэ жилээс хийж байгаа. Тухайлбал, хүмүүс халаагүй ажил олгогч байвал төлж байгаа шимтгэл дээр 10 хүртэл хувийн хөнгөлөлт олгоно. Ажилтнууд нь ажлын байран дээрээ ямар нэг осол гаргаагүй бол шимтгэлийг 15 хувиар хөнгөлөх зэрэг арга хэмжээ авна.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ. Яагаад 6 хувь гэсэн бэ. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмнэ гэдэг заалт орсон. Энэ дагуу тооцоолол хийгээд 6 хувиар нэмэх болсон.
Мөн бид Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Ингэснээр зөвхөн НДС-гаас бус давхар хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг тогтолцоо руу шилжих өөрчлөлтийг хийнэ" гэлээ.
Зочин · 2024/09/28
ZYGAATSN MERGJLN80955877
Зочин · 2024/09/28
XALYYTSMAAR80955877EDELI
Зочин · 2024/09/28
DYRN JARGAAGD80955877TSAGN
Зочин · 2024/09/28
XALYYTSMAAR SEKSDEED80955877
Зочин · 2024/09/28
SEKSYGEER XANTLA XUCHINDUULI
Зочин · 2024/09/28
ANUSDI80955877