Ирэх жил 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно
2024/10/01
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Нам (МАН)-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
14 мега төслийн эхний долоон төслийн гурав нь эхэлчихсэн, дөрөв нь эхлэхэд бэлэн болчихсон төслүүд байгаа юм. Дараагийн долоо нь төсөөллийнхөө шатанд явж байгаа, урьдчилсан ТЭЗҮ нь эхлэх гэж байгаа төслүүд байгаа юм гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
ТЭЗҮ нь бэлэн, эх үүсвэрүүд нь тодорхой болчихсон төслүүд:
- Нефть боловсруулах үйлдвэр,
- Хиймэл дагуул,
- Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл
ТЭЗҮ, санхүүжилт нь бэлэн болчихсон дөрвөн төсөл
- Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын бүтээн байгуулалтын ажил
- Эрдэнэс Тавантолгойн цахилгаан станц
- Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулах зэсийн үйлдвэр
- Эрдэнэс Тавантолгойн барих нүүрсний коксын үйлдвэр
Дээрх долоон төсөлд төсвөөс хийх хөрөнгө оруулалт бараг байхгүй. Ихэнх нь гаднын хөрөнгө оруулалттай. Дараагийн долоо нь төслөө ч ийм тактикаар явах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.
Үргэлжлүүлэн тэрбээр "Ирэх жил 640 төсөл хэрэгжихээс 602 нь өмнө нь хэрэгжиж байсан зөөлөн дэд бүтцийн төслүүд үргэлжилнэ. Тэдгээрээс 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг зэрэг төслүүд ашиглалтад орно. Нэгэнт эхлүүлчихсэн зөөлөн дэд бүтцийн нийгмийн өндөр ач холбогдолтой төслүүдээ хурдан дуусгаад шинээр эрчим хүч, зам тээвэр рүү чиглэсэн 38 нь төслийг эхлүүлнэ" гэв.
Зочин · 2024/10/01
809558877TSAGN VANAGLGCH
Зочин · 2024/10/01
ANUSDI80955887