МУСТА, Дуучин Хүрэлээ Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдөрт зориулж "БАЯРЛАЛАА БАГШДАА" хэмээх шинэхэн клипээ цацлаа.

Тус клипийг бүтээхэд дэмжиж хамтран ажилласан С.Батмягмар захиралтай нийслэлийн 29-р сургуулийн хамт олонд баярласнаа илэрхийлье гэв. 

Энэхүү дууны үгийг Ш.Хүрэлбаатар, аяыг О.Хүрэлбаатар, хөгжмийн найруулгийг Б.Цацрал, хоолой бичлэг Намуун студи Х.Баярсайхан, видио клипийг Түшка бүтээжээ.