Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас “Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 9-ний 06:00 цагт нээнэ.

Энэ хугацаанд зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.