Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2024/10/10
10-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +2…+7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын сав газраар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.